COVID-19 цар тахлын онцгой байдлын үед авах хариу арга хэмжээ-2021 вебинар Бид дэлхий нийтээрээ Ковид19-ын хүнд хэцүү цаг үеийг туулж байгаа билээ. Манай улсын хувьд саяхныг хүртэл дотооддоо халдвар тараагүй үлгэр жишээ улсын тоонд орж байсан боловч сүүлийн саруудад халдвар эрс нэмэгдэж, 1сая хүнд тутамд ноогдох халдварласан иргэний тоогоор дэлхийд 1 дүгээрт орсон гэсэн харамсалтай мэдээ дуулдаад байна. Тиймээс өнөөг хүртэл Монголын эмч мэргэжилтний чадавхийг сайжруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн манай байгууллагаас өнгөрсөн 6-р сарын 22-ны өдөр, БНСУ-ын Эрүүл Мэндийн Үндэсний төв, АШУҮИС болон Монголын Халдвартын эмч нарын нийгэмлэгтэй хамтран Монголд анх удаа "COVID-19 цар тахлын онцгой байдлын үед авах хариу арга хэмжээ-2021" цуврал вебинарыг эхлүүлэн эхний сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэ удаа “Ковид-19-ын эмнэл зүйн шинж тэмдэг, эмчилгээний сонголтууд” сэдвээр БНСУ-ын Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Халдва...