Skip to main content

Гол үйл ажиллагаа, чиглэл

 

Үйл ажиллагааны гол чиглэлүүд

 1.      Монгол-Солонгос эмч нарын хамтарсан сургалт, семинар

  •   Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгалт
  •   Насанд хүрэгчид болон хүүхдийн Бөөрний эмгэг судлал
  •   Мэдрэлийн эмгэг, нөхөн сэргээх эмчилгээ
  •    Дотоод шүүрлийн эмгэг 

2.      Монгол эмч нарыг БНСУ-д дадлагажуулах, мэргэжил ур чадварыг дээшлүүлэх

3.      Зорилтод бүлэгт хүрч үйлчлэх Сайн дурын үнэгүй үзлэг

4.      Бусад төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх


БНСУ-д Монгол эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр

    Анх 2008 онд бөөрний эмч нарыг БНСУ-н Сөүлийн Үндэсний Их Сургуулийн эмнэлгийн бөөрний тасаг дээр 3 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулснаар өнөөдрийг хүртэл эмчийг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр үргэлжилсээр байна.


    
  


 

Монгол-Солонгосын хамтарсан Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгалтын семинар

 

Анх 2015 оноос бөөр шилжүүлэн суулгалтын семинар зохиогдож, 3 иргэнд бөөр шилжүүлэн суулгах хамтарсан мэс засал хийснээр жил бүр уламжлал болон зохиогдож 2017 онд Эрхтэн шилжүүлэн суулгалтын ОУ-н конгрессыг Монголын эрхтэн шилжүүлэн суулгалтын холбоотой хамтарч зохион байгуулсан. Мөн энэхүү семинар нь цаашид уламжлал болон

зохион байгуулагдсаар байх ба ЭМХТ-ийн харьяа Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгалтын зохицуулах албатай хамтран ажиллаж байна. 

 

 

 

 

 

 

 

 


Монгол-Солонгосын эмч мэргэжилтнүүдийн хамтарсан бөөрний семинар

Монгол улсад зонхилон тохиолдох нефрит өвчний талаарх лекцээр анх 2007 онд АШУҮИС дээр зохион байгуулсан тус семинар нь хүрээгээ тэлж насанд хүрэгчдийн болон хүүхдийн бөөрний эмгэг гэж салбарлан Монголын бөөрний нийгэмлэг, УНТЭ, УХТЭ, ЭХЭМҮТ-тэй хамтран жил бүр уламжлал болон зохион байгуулагдсаар байна.


 


Монгол-Солонгосын бөөрний эмч нарын хамтарсан, эмнэлзүйн тохиолдол дээр суурилсан вебинар сургалт, хэлэлцүүлэг

Дэлхий нийтэд нүүрлээд буй КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй олон нийтийн дунд хөл хорио тогтоосны улмаас манай эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд орчин үеийн оношилгоо, эмчилгээний шинэ арга барилыг эзэмшин суралцах, мэдлэг боловсролоо тасралтгүй дээшлүүлэх боломж нь  хязгаарлагдсан ба Сөүлийн Үндэсний их сургуулийн Бөөрний тасаг, ОУ-ын Ротари байгууллага, Монголын Нефрологийн Нийгэмлэгтэй хамтран бөөр диализын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан 2020 онд 10 удаагийн онлайн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулан ажиллаж байна.



Монгол-Солонгосын хамтарсан Мэдрэл-нөхөн сэргээх семинар

Анх 2011 онд ХУД-ын 1-р амбулатори дээр Цус харвалт түүний нөхөн сэргээх эмчилгээ сэдвээр эхэлсэн энэхүү семинарыг БНСУ-ын Жун-Ан Их Сургуулийн эмнэлгийн Мэдрэл-нөхөн сэргээх тасгийн доктор профессорууд болон Монгол улсын мэдрэл нөхөн сэргээх тасгийн эмч мэргэжилтнүүд хамтран зохион байгуулсаар байна. Энэхүү семинарын хүрээнд харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэх, орчин үеийн эмчилгээ оношилгооны арга технологийг Монгол эмч нарт таниулах, чадваржуулах, арга туршлага солилцох ажлуудыг жил бүр уламжлал болон зохион байгуулдаг юм.

 


 

Сайн дурын үзлэг

Анх 2013 онд Монгол-Солонгос тоо эмч нар хамтран алслагдсан хөдөө орон нутгийн зорилтот бүлгийн иргэдэд сайн дурын үнэгүй үзлэгийг хийж эхэлсэн. Үүнээс хойш зөвхөн Монгол эмч нарын бүрэлдэхүүнтэй сайн дурын баг бий болж одоогийн байдлаар нийт 22 удаагийн үзлэгээр зорилтот бүлгийн 5022 иргэнд эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө, тусламж үзүүлсэн байна. Манай сайн дурын үзлэгийн багт 2 болон 3-р шатлалын улс болон хувийн 20 гаруй эмнэлгийн нийт 140 орчим сайн дурын эмч хамтарч ажиллаж байгаа ба цаашид энэхүү үйл ажиллагаа маань тогтмол үргэлжлэх болно.


Монгол-Солонгосын хамтарсан Дотоод шүүрлийн эмгэгийн семинар

Анх 2013 онд эхэлсэн энэхүү семинарыг БНСУ-ын Корэй Их Сургуулийн эмнэлгийн Дотоод шүүрлийн тасгийн доктор профессорууд болон УНТЭ-н дотоод шүүрлийн тасгийн эмч мэргэжилтнүүд хамтран зохион байгуулдаг. Энэхүү семинарын хүрээнд харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэх, орчин үеийн эмчилгээ оношилгооны арга барилыг Монгол эмч нарт таниулах, чадваржуулах, арга туршлага солилцох ажилуудыг жил бүр уламжлал болон зохион байгуулдаг.


 

 

 

 

 

 


Comments

Popular posts from this blog

Байгууллагын товч танилцуулга

Рафаэл Интэрнэйшнл байгууллага нь : Анх 2007 онд байгуулагдсан ба БНСУ-д оршин сууж буй гадаадын иргэн, цагаач иргэдэд эмнэлгийн болон бусад тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг Рафаэл Клиник байгууллагаас салбарлан байгуулагдсан сайн дурын байгууллага юм. Рафаэл Интернэйшнл байгууллагын төв оффис нь БНСУ-ын Сөүл хотод байдаг ба   Монгол улс   Мьянмар   Филиппин   Непал гэсэн 4 оронд төлөөлөгчийн газартай. Рафаэл Интернэйшнл байгууллагын тэргүүн  Ан Гюри M.D., Ph.D. Эрхэм зорилго Ард иргэдийг эрүүл аж төрөхөд тусалж Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулж манлайлан түүчээлнэ . Алсын хараа Эрүүл мэндийн салбарын мэргэшсэн, мэргэжлийн сургалт , судалгааг дэмжигч Монголын ТББ-ын тэргүүлэгч болох

25 сая төгрөгийн өртөг бүхий онлайн сургалт, хурлын иж бүрэн төхөөрөмжийг хандивлалаа.

  ОУ-ын Ротари байгууллагын санхүүжилтээр, БНСУ-ын Рафаэл Интернэйшнл ТББ-аас УНТЭ-ийн Бөөрний төв болон Эрхтэн шилжүүлэн суулгах төвд 25 сая төгрөгийн өртөг бүхий онлайн сургалт, хурлын иж бүрэн төхөөрөмжийг хандивлалаа. 2019 оноос эхлэн хэрэгжиж буй ОУ-ын Ротари байгууллагын Монголын эрхтэн шилжүүлэн суулгалтыг чадваржуулах VTT GG1991269 төслийн хүрээнд тус хоёр төв олон улсын болон дотоодын онлайн сургалт семинарыг удаа дараа амжилттай зохион байгуулж ирсэн бөгөөд эдгээр төхөөрөмж эмч мэргэжилтнүүдийг чадваржуулах ажилд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт хандивлагч болон хамтран ажиллаж буй ОУ-ын Ротари байгууллагын 3640 дүүргийн Ёндынпу клуб, 3450 дүүргийн Улаанбаатар клуб, Рафаэл Интернэйшнл ТББ итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Онлайн сургалт, хурлын иж бүрэн төхөөрөмжийг УНТЭ-ийн Бөөрний төв, Эрхтэн шилжүүлэн суулгах төвд хандивласан ОУ-ын ротари байгууллага болон БНСУ-ын Рафаэл Интернэйшнл ТББ-ын хамт олондоо баярлалаа.