COVID-19 цар тахлын онцгой байдлын үед авах хариу арга хэмжээ-2021 вебинар
Бид дэлхий нийтээрээ
Ковид19-ын хүнд хэцүү цаг үеийг туулж байгаа билээ. Манай улсын хувьд саяхныг
хүртэл дотооддоо халдвар тараагүй үлгэр жишээ улсын тоонд орж байсан боловч
сүүлийн саруудад халдвар эрс нэмэгдэж, 1сая хүнд тутамд ноогдох халдварласан иргэний
тоогоор дэлхийд 1 дүгээрт орсон гэсэн харамсалтай мэдээ дуулдаад байна.
Тиймээс өнөөг хүртэл
Монголын эмч мэргэжилтний чадавхийг сайжруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн
манай байгууллагаас өнгөрсөн 6-р сарын 22-ны өдөр, БНСУ-ын Эрүүл Мэндийн Үндэсний
төв, АШУҮИС болон Монголын Халдвартын эмч нарын нийгэмлэгтэй хамтран Монголд
анх удаа "COVID-19 цар тахлын онцгой байдлын үед авах хариу арга
хэмжээ-2021" цуврал вебинарыг эхлүүлэн эхний сургалтыг амжилттай зохион
байгууллаа.
Энэ удаа “Ковид-19-ын
эмнэл зүйн шинж тэмдэг, эмчилгээний сонголтууд” сэдвээр БНСУ-ын Эрүүл Мэндийн
Үндэсний төвийн Халдварт өвчин судлалын төвийн захирал Жин Бом Шиг, “Ковид-19,
нялхас ба хүүхдэд” сэдвээр хүүхдийн эмч Чүэ Юн Ён нар лекц уншиж, асуулт
хариулт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Вебинарт Ковид-19-ын
тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, эрдэмтэн багш тэргүүтэй 80 гаруй мэргэжилтэн
хамрагдсан бөгөөд 2 дахь сургалтыг 7-р сарын 8-нд(Пүрэв) зохион байгуулахаар
бэлтгэж байна.
Энэхүү үйл ажиллагааг
санаачлан зохион байгуулсан БНСУ-ын Эрүүл Мэндийн Үндэсний төв, Рафаэл
Интернэйшнл ТББ, санхүүжүүлэгч Солонгосын Экспорт-Импортын Банк, Нийгмийн Сайн
Сайхны Төлөө Сан, хамтран зохион байгуулагч АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн
Сургууль, АШУҮИС-ын АУС-ийн Эмнэлзүйн Лабораторийн Тэнхим, Эмнэлзүйн Молекул
Оношилгооны Төв, Халдварт өвчин судлалын тэнхим, Монголын Халдвартын эмч нарын
нийгэмлэгийн удирдлага, албан хаагчид, мөн үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон
бүр оролцогчиддоо баярласан талархаснаа илэрхийлж байна.







Comments
Post a Comment