Өнөөдөр 7-р сарын 1-ний өдөр “Монгол-Солонгосын Чих хамар хоолойн эмч нарын хамтарсан онлайн семинар 2021” зохион байгуулагдлаа.
Энэхүү семинарыг Олон улсын Ротари байгууллага болон Улаанбаатар Ротари клубын дэмжлэгтэйгээр Монголын ЧХХ эмч нарын нийгэмлэг, Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг, мөн тус сургуулийн Бүндан эмнэлэг, Халлим Их Сургуулийн Каннам Соншим Эмнэлэг, БНСУ-ын Рафаэл Интернэйшнл ТББ хамтран зохион байгууллаа.
Вебинарын үеэр УНТЭ-ийн Чих хамар хоолой судлалын тасгийн 3 кэйс танилцуулж, Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэгийн профессор У Сын Ха, Сөүлийн үндэсний их сургуулийн Бүндан эмнэлэгийн профессор Гү Жа Вон, Халлим Их Сургуулийн Каннам Соншим Эмнэлэгийн профессор Паг Сү Гён нар оношилгоо эмчилгээний талаао зөвлөгөө өглөө.
Вебинарыг монгол талаас хамтран зохион байгуулсан Чих хамар хоолойн эмч нарын нийгэмлэгийн тэргүүн бөгөөд УНТЭ-ийн ЧХХ судлалын тасгийн эрхлэгч Л.Бямбасүрэн, вебинарын модератор УНТЭ-ийн ЧХХ судлалын тасгийн эмч Н.Ган-Эрдэнэ, кэйс танилцуулсан эмч О.Байгалмаа, мөн саналаа хуваалцсан, асуулт тавьж идэвхтэй оролцсон нийт оролцогчдодоо баярлалаа.















Comments
Post a Comment