Skip to main content

Posts

Гол үйл ажиллагаа, чиглэл

  Үйл ажиллагааны гол чиглэлүүд   1.       Монгол-Солонгос эмч нарын хамтарсан сургалт, семинар    Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгалт   Насанд хүрэгчид болон хүүхдийн Бөөрний эмгэг судлал   Мэдрэлийн эмгэг, нөхөн сэргээх эмчилгээ    Дотоод шүүрлийн эмгэг   2.       Монгол эмч нарыг БНСУ-д дадлагажуулах, мэргэжил ур чадварыг дээшлүүлэх 3.       Зорилтод бүлэгт хүрч үйлчлэх Сайн дурын үнэгүй үзлэг 4.       Бусад төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх БНСУ-д Монгол эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр      Анх 2008 онд бөөрний эмч нарыг БНСУ-н Сөүлийн Үндэсний Их Сургуулийн эмнэлгийн бөөрний тасаг дээр 3 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулснаар өнөөдрийг хүртэл эмчийг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр үргэлжилсээр байна.           Монгол-Солонгосын хамтарсан Эс, эд ...

Байгууллагын товч танилцуулга

Рафаэл Интэрнэйшнл байгууллага нь : Анх 2007 онд байгуулагдсан ба БНСУ-д оршин сууж буй гадаадын иргэн, цагаач иргэдэд эмнэлгийн болон бусад тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг Рафаэл Клиник байгууллагаас салбарлан байгуулагдсан сайн дурын байгууллага юм. Рафаэл Интернэйшнл байгууллагын төв оффис нь БНСУ-ын Сөүл хотод байдаг ба   Монгол улс   Мьянмар   Филиппин   Непал гэсэн 4 оронд төлөөлөгчийн газартай. Рафаэл Интернэйшнл байгууллагын тэргүүн  Ан Гюри M.D., Ph.D. Эрхэм зорилго Ард иргэдийг эрүүл аж төрөхөд тусалж Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулж манлайлан түүчээлнэ . Алсын хараа Эрүүл мэндийн салбарын мэргэшсэн, мэргэжлийн сургалт , судалгааг дэмжигч Монголын ТББ-ын тэргүүлэгч болох